Швед дэх монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд зориулсан “Эх хэл соёлоо эрхэмлэе” унших бичгийн ном хэвлэгдэж, эхний ээлж нь тус улсад ирлээ.
Шведэд амьдарч буй 4000 гаруй монгол иргэний бага насны хүүхдэд зориулан гаргасан уг номыг тэнд ажиллаж, амьдарч буй яруу найрагч, сэтгүүлч Банзрагчийн Энхтуяа, Батчулууны Энхтуяа нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо болон нэр бүхий эрдэмтэн, зохиолч, хувь хүмүүсийн оролцоо дэмжлэгтэйгээр бүтээжээ.
Тус улсад мэндэлсэн болон өсч хүмүүжиж буй монгол хүүхдүүд орчин нөхцлөөсөө шалтгаалан эх хэлээ тэр бүр сурч эзэмших бололцоо хомс байдаг учир бага насны хүүхдийн нас, сэтгэxүй, xэл ярианы онцлогт нийцүүлэн эх хэлээ сурахад илүү дөхөмтэй, ойр байлгах үүднээс Монгол, Шведийн нийгэм, түүx, соёлын онцлог, аж байдлыг тусгасан судалгааны шинж чанартай, харьцуулсан орчуулга бүхий хэлбэрээр уг номыг бүтээсэн байна.
Эх хэл соёлоо эрхэмлэе” унших бичгийн номыг хэвлүүлэх зардлыг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн нь гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд төрийн зүгээс хөрөнгө оруулж буй чухал ач холбогдолтой ажил болсон юм.