![p18j6opcit1kthnrft3m1tah1kk91 p18j6opcit1kthnrft3m1tah1kk91](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/3/ebe61962291f159d/cd0e3b3dcce717a0original.jpg)
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газраас хэрэгжүүлж буй авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана. “Авлигын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн энэ сарын 22-ны өдөр болох бөгөөд тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид оролцох юм.
Т.Энхэлээ