
Тэд өрхийн цалин болон цалингаас бусад орлогыг нэгтгэж дундаж орлогыг гаргасан бөгөөд дундаж орлого жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг онцолсон юм.
Түүнчлэн Үндэсний статистикийн хороо улирал бүрт хүн амын өрхийн хэрэглээнд тэгш бус байдал хэр их байгааг тооцож гаргадаг. Хүн амынхаа хэрэглээг тэнцүү таван бүлэгт хувааж үзэж байгаад хамгийн ядуу болон чинээлэг хэсгийн хэрэглээ хоёрын хооронд ямар тэгш бус байдал байгааг хардаг байна. Өнгөрсөн улиралд хамгийн бага хэрэглээтэй бүлэг улсын хэмжээний нийт хэрэглээний 7,8 хувийг эзэлж байгаа бол чинээлэг хэсгийнхэн 41,8 хувийг эзэлж байгаа. Эндээс хүн амын хамгийн чинээлэг 20 хувь нь ядуу 20 хувийнхийхаа хэрэглээнээс 5,3 дахин өндөр хэрэглээтэй гэсэн дүн гарсан байна. Энэ нь манай хүн амын хэрэглээнд нэлээд ялгааг байгааг харуулж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)