Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзав

2014-3-07
0
ЖИРГЭХ

Монгол Улс “Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” санаачилгад нэгдлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Жил бүр уламжлал болгон хийдэг болж буй уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Иргэдэд туслах хүний эрхийн төв, Хүний эрх, хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Энэ удаагийн уулзалт  “Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвийн дор болж өнгөрлөө.
2014-03-07emegteichuud_big
Уулзалтад оролцогсод Монгол Улсын хүн ам, хөгжлийн бодлогыг эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийн зарчимтай нийцүүлэн явуулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй солилцож, “Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам-хөгжил-хүний эрх” IX чуулганы дүгнэлт, байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах , эмэгтэйчүүдийн үгийг Төрийн тэргүүнд нээлттэй хүргэх зорилгоо хэрэгжүүллээ. Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,  МОНФЕМНЕТ –ийн зөвлөх Т.Ундаръяа нар хөтлөн явуулж, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм.

МОНФЕМНЕТ –ийн ерөнхий зохицуулагч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлсэн үгэндээ хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн  төлөө Төрийн тэргүүн зоригтой дуугарч байгааг онцоллоо. Тэрээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн болон түүгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуугарч, ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн хэлсэн үг бидний бодлогын ажилд маш их үр дүн өгч байгаа. Хийж байгаа сургалт, арга хэмжээ  болгондоо Ерөнхийлөгчийн үгийг заавал удиртгал болгож хүргэдэг болсон” гэлээ.
2014-03-07emegteichuud_big
Тэрээр мөн  “Бид нэг зүйлд баяртай байна. “Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” гэсэн дэлхий нийтийн санаачилга явж байгаа. Энэ санаачлагад дэлхийн Засгийн газрууд нэгдэж байна. Түүнд Монгол Улс нэгдээгүй байсан. Тэгвэл сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаа төлөөлж энэ санаачилгад нэгдлээ. Энэ бол дэлхий нийтийн түвшинд маш том арга хэмжээ юм. Бид Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь орчуулж веб сайтуудаар олон улсын хэмжээнд түгээж байна” гэв.

Ц.Элбэгдорж: Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагдсан байдлаар бодлогодоо хандвал буруу

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг чиглэлээр гаргах бодлогуудаа амьтай, хүндээ хүрсэн байдлаар гаргаж, хэрэгжүүүлэх хэрэгтэй юм. Бодлого гэж хуулиудаа хэлээд байгаа юм. Наад зах нь бодлогуудын үнэлгээ, хэрэгжилтийн тайлан байдаггүй. Иргэдийн зүгээс тавих хяналт алга. Тийм механизмаа тогтоогоогүй байна. Одоо энэ рүүгээ орохгүй бол болохгүй. Эдгээрийг бодлого гаргадаг хүмүүст, УИХ, Засгийн газрын гишүүдэд ойлгуулах нь маш чухал. Гэр бүл, хүүхдийн асуудал ярихаар тэд заримдаа зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр өрөөсгөл ойлгодог. Хүний эрх гэхээр бөөгнүүлж ойлгоод байдаг. Хамгийн түрүүнд эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу эхчүүд, хөдөөгийн ядарч, зүдэрч байгаа эмэгтэйчүүд, цөөнх болоод байгаа хүмүүсийн эрхийг хэрхэн хамгаалж байна вэ гэдгээр л хүний эрх хангагддаг. Үүнийг эмэгтэйчүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд л ярьдаг юм шиг ойлгодог. Гэтэл тэд тооны хувьд бодлого гаргах хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагдсан байдлаар бодлогодоо хандвал буруу.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого гээд тун чухал хуулиуд удахгүй УИХ-д орох гэж байна. Тэдгээр баримт бичгийг их ул суурьтай сууж хийх ёстой. Нэг үеэ бодвол бидэнд хүч бий боллоо. УИХ-д 11 эмэгтэй гишүүн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд дэд дарга Б.Нэргүй дээр асуудал төвлөрөөд, анхаараад явах боломжтой. Бодлогын баримт бичгүүдийн төсөл дээр ажиллахдаа манай өрөөнд цуглараад үг, өгүүлбэр бүрээр нь ярилцах боломж байна. Бодлого гаргах нь чухал, хамгийн чухал нь түүний хэрэгжилт байгаа юм. Хүрсэн түвшнээсээ буурахгүй явах нь бидний зорилт. Санхүү, мөнгөний асуудлыг давхар шийдэхгүй бол ажил доголддог тал бий.  Дээрээсээ эхлээд анхан шатны сум, багт хүртэл хэрэгжих чиг, замыг бас харах хэрэгтэй.
2014-03-07emegteichuud_big
Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх ажлын хэсэгт олон нийтийн байгууллагын төлөөллийг оруулж, тэднийг яриулмаар байна. Ажлын хэсэгт төлөөлөл оруулж УИХ-аар төсөл хэлэлцүүлэх үед тайлбар хэлүүлдэг, тийм нэг соёл нэвтрүүлмээр байна. Одоо бол манайд нэг сайд, дэд сайд ч юм уу, асуудал оруулж байгаа газрын дарга орж тайлбар хийдэг. Тэгвэл яг олон нийтийн төлөөлллийн дуу хоолойг сонсгож, наад зах нь ажлын хэсэгт хэсэгт оруулах боломж бүрдүүлье.

0-2 настай хүүхдээ асарч байгаа эхчүүд, гэр цэцэрлэг, төрөх эмнэлэг, бага сургууль, түүний хүртээмж зэрэгт цогц анхаарах хэрэгтэй. Наад зах нь төрөх эмнэлгүүдэд хүүхдийн амьсгалын аппарат хэрэгтэй. Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвд хэдэн аппарат бий. Гэтэл хүн ам олонтой аймгуудад хүрэлцдэггүй. Ингээд багасгаад харахаар маш их зүйл харагддаг. ТББ-уудын зарим санаачлагыг ажил болгох талаас нь дэмжихгүй бол ажил явдаггүй. Засгийн газраас гаргасан 40-өөс дээш насныхныг ажлаар хангах шийдвэрийг дэмжиж өгөх хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудлаарх санаачлагыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл цохон дурджээ

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 27 дугаар чуулганд оролцоод, онгоцноос дөнгөж буумагц уулзалтад оролцохоор ирсэн юм. Тэрээр уг арга хэмжээнд оролцох үеэрээ Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, явцын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн хамт илтгэл тавьж, цаазаар авах ялыг халах асуудлаарх тусгай хуралд Монгол Улсын туршлагын талаар мөн илтгэл сонсгоод ирсэн байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уулзалт дээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудлаарх санаачлагыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн индэр дээрээс таны нэртэйгээр цохон дурдаж байсан. Таны санаачлагыг дэлхий нийтээр түгээх талаар дурдаж байлаа. Монгол Улсад хүний эрхийн төлөв байдлыг дээшлүүлэх талаар хэдийгээр ахиц дэвшил байгаа боловч бидэнд хийх ажил их байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн дурдсан бодлогыг хэрэгжүүлэхэд нэлээд их анхаарах асуудал байна” гэлээ.
2014-03-07emegteichuud_big
Хууль зүйн яамны хувьд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг эрх зүйн бодлогын шинэчлэлийн хүрээнд гол суурь бодлого, цөм болгон баримталж байгаа юм байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй УИХ-д барихаар болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч өмнө нь зүгээр л танхайрсан хэрэгт холбогдож 5-30 хоног баривчлах ялаар шийтгэгддэг байсан бол одоо “Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм “гэж тусад нь оруулахаар болсон байна. Гэр бүлийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн төсөлтэй дээрх хуулийн төслийг нягт уялдуулж цогц механизм болгохоор авч үзэж байгаа аж. Хууль зүйн яам Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг боловсруулж удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатыг боловсруулж байгаа ажээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан “Олуулаа” хуулийн төсөл дээр яамдаас санал авч байгаа бөгөөд үүн дээр Хууль зүйн яамныхан хүний эрхийн суурь зарчим дээр үндэслэсэн саналууд өгчээ. Монголчууд олуулаа болохоос гадна эмэгтэйчүүдийн хөгжилд оролцох оролцоог хязгаарлахгүй байхаар давхар зохицуулалтыг анхаарах хэрэгтэйг тэнд тусгасан байна. Хүн амын бодлого гаргахдаа эмэгтэйчүүдийн эрх талаас дуу хоолой, санал бодлоо илэрхийлж байгааг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэллээ.

Өнгөрсөн жил болсон эмэгтэйчүүдийн эрхийн уулзалт дээр хэлж байсан саналууд ажил хэрэг болж байгааг тэрээр бас ярилаа. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах байр байгуулах, эмэгтэй мөрдөн байцаагчдыг бэлтгэх зэрэг асуудал өнгөрсөн жил хөндөгдөж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд анх удаа гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийг түр хамгаалах байр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Эмэгтэй мөрдөн байцаагчдыг эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, хүчин, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой чиглэлээр ажиллуулж байна. Анх удаа Нийслэлийн цагдаагийн газар гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх газар байгуулжээ. Инйхүү нэг жилийн дотор өмнөх уулзалт дээр гарсан саналууд ажил хэрэг болж буйг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх жилийн гуравдугаар сарын 7-нд хийх уулзалтыг өглөөний цай маягаар биш, илүү өргөн цар хүрээнд, илүү ажил хэрэгчээр, цаг хугацааны хувьд тавиу хийх нь зүйтэй гэлээ.  Тэр арга хэмжээн дээрээ өмнөх уулзалтаас гарсан саналуудыг хэрхэн ажил хэрэг болгосон, юу нь дутуу байгаа талаараа мөн хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. Уулзалтад оролцогчид төрөлтийг зүгээр л дэмжээд орхих биш, хүн амын өсөлтийг дундаж наслалт, тархалт, шилжин суурьшилт зэрэг өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж байлаа. Дараагийн жил хүртэл анхаарах сэдэв бол хүн амын өсөлт мөн боловч түүний зэрэгцээ давхар анхаарах асуудлаа харж явах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч санууллаа.

Маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн өдөр болно. Уулзалтад оролцсон эмэгтэйчүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сагс дүүрэн амьд цэцэг барьснаар уулзалтын үйл ажиллагаа өндөрлөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.194.1)
    Maijgii ongiroo
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • zolboo (103.10.23.23)
    vnen goe
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.1.197)
    Шар пиджактай хүүхэн, хүүхэн мөн үү? Сууж байгаагий нь.
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 30 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 55 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 0 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 38 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 54 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 15 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 18 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 19 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 29 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 23 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 26 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 43 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 27 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 14 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 29 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 34 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 37 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 43 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК