Сирийн Дамаск хотын захад орших Аль-Моадамия дүүргээс дүрвэн зугтсан иргэд гэртээ харьцгааж байна. Сирийн Засгийн газрын цэргүүд хэдэн сарын турш эзлээд байсан энэ дүүрэгт босогчдын талтай түр эвлэрлийн гэрээ байгуулсанаар оршин суугчид нь тайван амгалан байх болжээ. Гэрээний дагуу буу, зэвсгээс татгалзаж, хоол хүнсний тусламж хүргэн, хүмүүсийн орох гарах чөлөөтэй болсон юм. Гэрээ байгуулсаны дараа дүрвэгсдийн дийлэнх нь гэртээ харьсан байна. Энэ дүүргээс 5000 гаруй иргэн дүрвэсэн гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн долоо хоногт Сирийн хойд хэсэгт Засгийн газрын цэрэг 130 хүнийг хөнөөсөн юм. Гурван жил үргэлжилсэн иргэний дайны улмаас 140 мянган хүн амиа алдсан билээ.












Сэтгэгдэл (1)