
Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг “Кадастрын зураглал" гэж томьёолдог.
Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ. Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгжийг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


