Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болохыг нийслэлээс дэмжинэ

2014-2-13
0
ЖИРГЭХ

сургууль цэцэрлэг    Нийслэлийн боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, СӨБ-ын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм. 

Мөн Аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад нь туслах зорилгоор техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвлөгөө өгөх, нөгөө талаас цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслана гэж санамж бичигт дурджээ.
Байгууллагынхаа  дэргэд цэцэрлэгтэй аж ахуй нэгж нийслэлд хэд, хэд бий. 2013 оны байдлаар төрийн бус өмчийн 85 цэцэрлэг шинээр байгуулагдан  4172 хүүхэд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Эдгээрээс  “Номингийн хүүхдүүд”, “Зүмбэр орд”,  “Тэвхэн”, “Эвт” ХХК-иуд, “Отгонтэнгэр” их сургуулийн байгуулсан цэцэрлэгт 304 хүүхэд хамрагдсан нь 4172  хүүхдийн 7,3 хувийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн дээрх байгууллагуудын дэргэдэх цэцэрлэгт 40 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Манай улсад дэргэдээ цэцэрлэгтэй байгууллагын тод жишээ бол “Монголын төмөр зам” ТӨХК юм. Төмөр замын цэцэрлэгүүдийн тогтмол зардлыг байгууллагаас хариуцаж, хувьсах зардлыг нь улсаас өгдөг. Хэрэв байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлбэл улсаас мөн хувьсах зардал өгөх хуультай. Ер нь байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болъё гэвэл хувийн цэцэрлэг байгуулах журмыг дагаж мөрдөх юм.

Дэлхийн хөгжсөн улс орнуудын том компаниуд дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлдэг цэцэрлэгтэй байдаг. Байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй бол эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гэж цаг алдахгүй, байнга хүүхэдтэйгээ байж, харж хянаж болдог гээд олон давуу талтай.

Санамж бичиг байгуулсантай уялдуулж ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллах уриалга гаргалаа.

indexУРИАЛГА
Монгол Улсын төрөөс бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хувилбарт сургалтад хамруулах бодлогыг хэрэгжүүлж байна. 2013-2014 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн 70 гаруй хувь болох 75000 гаруй хүүхэд хамрагдаж, үлдсэн 30-аад хувь нь цэцэрлэгийн гадна үлдэж байна.
Одоогоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн нэг багшид 40.6 хүүхэд ногдож, үүнийг даган олон сөрөг үзэгдлүүд гарсаар байгаа билээ.  Бүлэг дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрснээр багш нарын ажлын ачаалал ихсэж, нэг багшид ногдох хүүхдийн тоо эрс нэмэгдэж, хүүхэд бүртэй ажиллах боломжийг хязгаарлаж байна.
    Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид бид бүхий л шатандаа боловсролын хуулийг хэрэгжүүлэх, бидний хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг байнга хичээсээр ирсэн билээ.

Бидний хичээл зүтгэлийг дэмжин, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө аж ахуйн нэгж байгууллагууд бодитой хандан байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулан өөрсдийн ажилтан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж, хойч үеийнхээ сурч, боловсрох эрхийг дэмжин нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Боловсролын чанарын шинэчлэлийг бүх нийтээр хэрэгжүүлэн Монгол эх орныг минь цаашид улам хөгжүүлэх ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө аж ахуйн нэгж, байгууллага, та бүхнийг уриалж байна.

Д.Ундрах /24tsag.mn/







0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 10 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 9 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 44 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 37 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 40 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 41 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 28 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 48 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 57 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК