“Буржгар үст” охины дүрээрээ алдаршсан, жүжигчин, нийгмийн нэрт зүтгэлтэн Шерли Темпл 86 таасандаа таалал төгсчээ. Тэрээр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорни мужийн Санта Моникад мэндэлсэн юм. Шерли “Гэрэлт нүдэн”, “Бяцхан хурандаа”, “Хейди”, “Өхөөрдөм гүнж”, “Бродвейн бяцхан мисс”, “Апач боомт” зэрэг олон кинонд тоглосон Холливудын домогт жүжигчдийн нэр билээ. Шерли Америкийн бүх цаг үеийн шилдэг эмэгтэй жүжигчдийн 18-рт эрэмбэлэгддэг. Мөн 1969 онд НҮБ-ын 24 дэхь төлөөлөгчөөр сонгогдон, 1989-1992 онд Чехэд суугаа НҮБ-ын элчин сайдаар ажиллаж байв.
















Сэтгэгдэл (1)