
Италийн ерөнхий сайдаар гурван удаа сонгогдон ажиллаж байсан Сильвио Берлусконид холбогдох авилгалын хэргийн шүүх хурал эхэлжээ. Берлускони болон түүний хамтран зүтгэгчид 3 сая евро буюу 4 сая долларын татвараас зугтааж, авилга авсан хэрэгт холбогдсон юм. 77 настай тэрээр парламентаас хөөгдсөн ч Италийн улс төрд нөлөөтэй байгаа гэнэ. Авилгалын хэрэгтэй холбоотойгоор хорих ял өгөхөд бэлэн байгаа ч анхан шатны шүүхээс өгсөн дөрвөн жилийн ялыг нь өршөөлийн хуульд хамруулан хөнгөлж, нэг жил оноож магадгүй хэмээн хэвлэлд нийтэлжээ. Сильвио Берлускони өмнө нь насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон хэрэгт холбогдож байжээ.