
"Нарантуул" худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Битүүний өдөр буюу нэгдүгээр сарын 30-наас хойш 12 хоног амраад ийнхүү хэвийн ажиллагаандаа шилжжээ. Цаашид ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн "Нарантуул" худалдааны төвийн хойно шинээр байгуулагдсан "Шилэн зах" ч өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна.
Д.Дуулим