Цахим мэдээлэл хүчээ авч, сэтгүүлийн зар сурталчилгааны зах зээл хумигдсанаас “Forbes”-ийн орлого буурчээ. Тиймээс 97 жилийн түүхтэй тус сэтгүүлийг 400 сая ам.доллараар зарахаар төлөвлөж байна. 15 орны хэлээр гардаг, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны салбарын мэдээллээрээ нөлөө бүхий сэтгүүлийг хэнд худалдах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Харин Хятадын “Fosun International” компани худалдан авах санал гаргасан байна. Сүүлийн үед дэлхийн нөлөө бүхий хэвлэлийг бизнесийн магнатууд худалдан авах нь түгээмэл болжээ. Тухайлбал “New-York Times” сониныг мөн Хятадын тэрбумтан худалдан авах санал гаргаж байсан юм.