
2016 он гэхэд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбохоор болсон байгаа. Тэгвэл зарим зам барилгын компаниуд гэрээт хугацаандаа ажлаа амжилттай гүйцэтгэж чадахгүй байгаа аж. Тодруулбал, Солонгосын "Beak Seok", "Насны зам", "Ялгуусан" зэрэг компани гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, техник болон ажиллах хүчин чадлаа муу тооцоолж урт зам авсан, гэрээний хугацааны тулгаж дараагийн компанид ажлаа шилжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шүүмжиллээ.
Тэдний ашиглалтанд оруулж чадаагүй гурван аймгийн замыг энэ онд багтаан нийслэлтэй холбох юм.
Д.Дуулим