
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шинэчлэлийн засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохын төлөө шахуу хөтөлбөрөөр ажиллана гэдгээ хэлээд байгаа. Тэд Засгийн газраас шалтгаалах бүхнийг хариуцлагатай хийнэ гэдгээ ч онцолсон" юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх "2014 онд Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замын ажлаа гүйцээж, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Нийт 2200 км автозамын ажил хийнэ" гэлээ. Үүнээс Говь-Алтай, Завханы чиглэлд 360 гаруй км замын ажилд тендер зарлаж, гуравдугаар сард багтаан гүйцэтгэгчийг тодруулах юм байна. Ингэхдээ Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замыг наймдугаар сараас өмнө, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил аравдугаар сард дуусна гэж компанийн удирдлагууд хэлж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)