
Хэдэн жилийн турш яригдсан Хойд болон Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт эхэлжээ. Уулзалтаар дайны үед салж хагацсан гэр бүлүүдийг эргэн нэгтгэх асуудлаар хэлэлцэх юм. 1950-53 оны дайны үед салсан гэр бүлүүдийг энэ сарын 20-ноос эхлэн таван өдрийн турш уулзуулахаар яригдаж байсан. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургуулилтаас шалтгаалаад салсан гэр бүлүүдийн уулзалтыг цуцална гэж сүрдүүлж байсан ажээ. Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Ке Хен Сөүлийн төлөөлөгчдийг тэргүүлж байна. Энэ хэлэлцээр Солонгосын хойгийн шинэ эринийг эхлүүлэх шинэ боломж гэдгийг ноён Ким онцолжээ. Хойд Солонгосоос АНУ-д суугаа элчин сайд Сү Сэ Пён Женев хотноо зарласан хэвлэлийн бага хурлаар цэрэг зэвсгээр дайсагналцахаа зогсоох хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тиймээс дээрх уулзалт хоёр Солонгосын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.