
Нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь
эрүүлжүүлэгдсэн гэсэн дүн гарч байна. Архины болж осголт, хордлогоор
жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан.
Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт
оруулах шаардлага тулгарч байгаа. Шинэчилсэн хуулийн төсөлд спиртийн
өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай
зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана. Дагнасан цэгийн тоо,
байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний
хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан,
сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцно. 21
нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачилан
зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа
үзүүлэхийг хориглоно.
Мөн төрийн байгууллага болон төсвийн
хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь төсвийн хөрөнгөөр согтууруулах
ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа
хэрэглэн тэмдэглэхгүй гэх мэт олон өөрчлөлт орж буйгаараа онцлогтой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)