
Уулзалт ярилцлагад орлогч прокурор Н.Батмөнх, туслах прокурор Д.Сарантуяа, хяналтын прокурор А.Оюунгэрэл, Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Манлайбаяр, хэрэг бүртгэлт хариуцсан орлогч, цагдаагийн дэд хурандаа О.Баттөр,чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батдэлгэр, Даатгалын хохирол үнэлгээчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр болон Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын хохирол үнэлгээний газруудын холбогдох удирдлага, ажилтнууд оролцсон байна.
Уулзалт, ярилцлагаар тус Прокурорын газраас хяналт тавьж шийдвэрлэж байгаа эрүүгийн хэргийн дийлэнх хувийг эзэлж буй зам тээврийн ослын хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ нь эрүүгийн хэрэг үүсгэх, тухайн гэмт хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх учраас хохирлыг үнэн зөв тооцох шаардлага чухал байгаа талаар санал бодлоо солилцон хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ.
Үнэлгээний газрууд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тооцохдоо нэгдсэн стандарт, үнэлгээ, мэдээллийн санг баримтлалгүй харилцан адилгүй тогтоох, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй хүнээр үнэлгээ гаргуулж байгаа нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хооронд маргаан үүсэх, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нэг үндэслэл болж байна. Иймд тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчдийн судалгаа үүний дотор ажилласан жил, дадлага туршлагын байдлыг харуулсан судалгааг Даатгалын хохирол үнэлгээчдийн холбооноос байнга ирүүлж байх, тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнээр хохирлын үнэлгээ хийлгэж байх, давтан үнэлгээ хийлгэх тохиолдолд холбоонд хандаж дараагийн үнэлгээггаргаж байхаар талаар ярилцаж тохиролцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/