
Зөвлөгөөнөөр 2013 онд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, алдаа оноогоо дүгнэн ярилцаж, 2014 онд баримталж ажиллах бодлого, зорилтоо тодорхойлжээ.
Түүнчлэн тус цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт сургалт зохион байгуулж мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан хяналтын прокурор Б.Байгалмаа Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтын дагаж мөрдөх аргачилсан заавар”-аас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдолтой хэсгээр, хяналтын прокурор А.Нямсүрэн “Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, түүний хадгалалт, хамгаалалт, шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, хяналтын прокурор З.Энхжаргал “Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам” сэдвээр тус тус хичээл зааж, санал солилцсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/