
1949 онд Хятадын иргэний дайн дууссанаас хойш анх удаа Хятад, Тайванийн өндөр хэмжээний уулзалт болж байна. Тайванийн тал Бээжингээс хэвлэл мэдээлэлд хяналт тавихаа болж, эрх чөлөө олгохыг хүсэх бол, Хятадууд Тайванийн парламент дээр гацаад байгаа чөлөөт худалдааны талаарх асуудлыг сөргүүлэн тавина хэмээн таамаглаж байна. Тайванийн арлыг Хятадын эрх баригчид өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг. Харин Тайван өөрийгөө коммунист дэглэмтэй Хятад Улс хэмээн нэрлэсээр байгаа. Тайванийг тусгаар тогтносон улс гэж албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх уулзалтаар энэ асуудлыг сөхөж үзэх нь дамжиггүй. Хятад болон Тайванийн арал нь 1949 оноос хоёр хуваагдсан. Энэ нөхцөл байдал нь Тайванийг албан бусаар тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөг АНУ болон БНХАУ-ын хоорон олон жилийн дайсагналыг бий болгосон юм.