
Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Дүүргийн иргэний шүүхэд МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс энэ сарын 7-нд хариу иржээ. Иргэний шүүх тэдний хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд хянан шийдвэрлэх хүртэл бүтцийн өөрчлөлттэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг захирамжилсан байна.
Энэ талаар тус сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн багш Б.Болд-Эрдэнэ "Шүүхээс МУИС-д хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийг хийх удирдах зөвлөлийн тогтоолыг хууль бус гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байна" гэж мэдэгдлээ. Мөн тэд захирамжийн нэг хувийг сургуулийн удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.
Ингээд шүүхээс өгсөн захирамжийг бүрэн эхээр нь хүргье.


А.Анар