
ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн "Номин" компанийг 1.1
тэрбумаар, "Миний сүлжээ" дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгохоор
болсон. Тэгвэл торгох болсоныг эсэргүүцсэн “Миний” сүлжээ дэлгүүрийн
захирал Х.Ариунболд О.Магнай даргын албан өрөөрүү дайрч, ална хэмээн
сүрдүүлсэн байдаг. Үүгээс зогсохгүй "Миний дэлгүүр" ШӨХТГ-тай заргалдаж, шүүхдэлцэх дээрээ тулсан тухай өнөөдөр тус газрын дарга О.Магнай дуулгалаа. Харин одоогоор шүүхийн тов гараагүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/