
Сирийн Хомс хотод хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан “Улаан загалмай нийгэмлэг”-ийн дөрвөн ажилтан шархадсан байна. Тэднийг хотын Жадида талбай руу нэвтэрч явахад цэргийн машин халджээ. Энэ нь гэрээнд заасан зарчмаа биелүүлээгүй явдал боллоо гэж Засгийн газрын эрх баригчид үзэж байгаа ажээ. Гэхдээ Хомс дахь тусламжийг зогсоогоогүй бөгөөд оршин суугчдыг нь автобусаар нүүлгэн шилжүүлж байна. Сирийн эрх баригчид Хомс хотод гурван тонн хүнсний тусламжийг хэдэн цагийн дотор хүргэхийг зөвшөөрсөн юм. Энэ хооронд Сирийн энхийн хэлэлцээрийн хоёрдугаар шат үргэлжилж байна.