
ШӨХТГ-т гомдол гаргах иргэдийн тоо улам өссөөр байгаа юм. Учир нь иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар “молигодуулж” байсан гэдгийг ШӨХТГ-аас тогтоосон. Үүний улмаас О.Магнай дарга барилгын компаниудын захирлуудтай ч уулзаж хугацаат үүрэг өгсөн. Мөн "Тайгам Алтай" зэрэг зарим компанийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүртэл гаргасан. Тэгвэл энэ талаар О.Магнайгаас лавлахад "Одоогоор 2.8 тэрбум төгрөгний хохирол иргэдэд учирсан нь бодитойгоор илчлэгдсэн. Үүнээс 300 сая төгрөгний хохирлыг иргэдэд буцаан олгоод байгаа. Над дээр байгаа мэдээгээр "Тайгам Алтай", "Тиктоник" гээд хоёр компанитай холбоотой асуудал удаашралтай явж байна. Эдгээр компанийн нөхдүүдийн хэлсэнээр гурван сардаа багтаагаад эдгээр хүмүүсийг өргөдлийг барагдуулна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/