
Испанийн шүүхээс Хятадын экс удирдагч Зян Зэминь, ерөнхий сайд асан Ли Пен нарыг Түвдийн ард түмнийг аймаглан устгаж, хүн төрөлхтний эсрэг дайн өдүүлсэн тул хорих ялаар шийтгэхээр болсон билээ. Тэд Хятадын эрх баригчдын эсрэг Түвд гаралтай Испани иргэнээ өмөөрч зарга үүсгээд байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг Хятадад баривчлах бус олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шийтгэх ёстой ажээ. Испанийн парламент хэрэг үйлдсэн газар нь асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Испанийн шүүхийн дээрх үйлдлийг бусдын хэрэгт хошуу дүрсэн хэрэг хэмээн буруутгах орон ч байгаа ажээ. Мадрид дахь Хятадын элчин сайдын яам баривчлагааны асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (1)