
Энэ дагуу ШӨХТГ-аас TV-5 телевиз болон Юнивишнийнхэнтэй уулзаж уг асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэж өвлийн олимпын наадмыг та бүхэндээ Юнивишний 49-р суваг, Сансар HD кабелийн телевизүүдээр үзүүлэхээр болсоныг иргэдэд дуулгалаа.
Энэ талаар О.Магнай даргаас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Сочи хотод өвлийн олимп эхэлсэн. Гэтэл өнөөдөр манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй олимпийг дамжуулах нэг л байгаа нь "ТВ5" юм. Гэтэл зарим байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос шалтгаалаад олимпийн эхний өдрүүдийг "Юнивишн" болон "Сансар HD" кабелийн телевизүүдийн үзэгчид үзэж чадахгүйд хүрсэн. Үүнтэй холбоотой манай байгууллагад ч гомдлууд ирсэн. Тиймээс бид өчигдөр "Юнивишн", "Сансар HD" "ТВ 5"-ынхантай ярьж байгаад "Юнивишн"-ын 49-р сувгаар ТВ5-ын спортын суваг гарч эхэлсэн байгаа. Харин "Сансар HD"-гийн 205 дугаар суваг дээр манай үзэгчид олимпийг албан ёсны эрхтэйгээр шууд үзэх боломжтой болсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/