
Африкийн Нигерь улсын залуус уруулаа ягаан өнгөөр шивэх тун ч дуртай гэнэ. Учир нь эмэгтэйчүүдэд ягаан уруултай эрчүүд таалагддаг гэж итгэдэг байна. 45 доллар төлөөд уруулаа ягаан өнгөтэй болгодог бөгөөд Нигерт ийм шивээс мода болж байгаа ажээ. Шивээс хийлгэхэд халдвар тарах эрсдэлтэй байдаг ч бусдад таалагдахын төлөө юу ч хийхээс буцдаггүй бололтой.