22 настай Хятад оюутан Зен Жиа өөрөө амьд байж оршуулгын ёслолоо хийсэн нь гэр бүл, найз нөхдийг нь ихэд цочирдуулжээ. Тэрээр цэцэгсээр хүрээлүүлсэн авсан дотор орж хэвтээд хөрөг зургаа хананд өлгөсөн байна. Зен Жиа энэ гаж үйлдлээ “Нас барсан хүнд ар гэрийнхэн нь хэрхэн гашуудаж, санаа сэтгэл нь зовж байгааг харах боломж байдаггүй шүү дээ. Тиймээс ийм зүйлийг мэдрэхийг хүссэн” хэмээн тайлбарлажээ. Дотны хүмүүс нь түүнийг авсанд оруулан хэвтүүлж, цээжин дээр нь хүүхэлдэй тавьсан гэнэ. Ингээд бүх зүйл жинхэнэ мэт болж өнгөрчээ. Гэхдээ Зен Жиаг ийм жүжиг тавьсаныг гэрийнхэн нь мэдээгүй байна. Салах ёс гүйцэтгэж эцсийн үгээ хэлэх мөчид гэнэт сэрж, цугларсан олныг ухаан алдуулах шахжээ.




Сэтгэгдэл (1)