
Үүний хоёр нь Улаанбаатарын харъяат компани юм байна. Харин үлдсэн хоёр нь Эрдэнэтийн компани аж. Гэтэл Улаанбаатарын харъяат компаниудад давуу эрх өгч өдрийн 10.00, 12.00, 14.00, 16.00 цагуудад хүн тээвэрлэхийг нь зөвшөөрчээ. Харин Эрдэнэтийн компаниудад өглөөний 8.00 оройны 19.00 цагт хүн тээвэрлэх зөвшөөрлийг өгсөн байна. Тус зааж өгсөн цагуудад нь хүмүүс үйлчлүүлдэггүй учраас тэд алдагдалтай ажиллаж байгаа хэмээн ярив. Тиймээс өдрийн цагуудыг Улаанбаатар, Эрдэнэт гэж ялгалгүйгээр ижил тэнцүү хувиарлаж өгөхийг Зам тээврийн яамнаас хүсэхэд тэд асуудлыг нь шийдэж өгөлгүй өдийг хүрчээ. Тэр бүү хэл ямар нэгэн хариу хэлэхээс цааргалзаж ажил дээр нь очихоор зугатаж тайлбар өгөхгүй байгаа гэнэ. Асуудлаа хэлээд яваад очиход тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар “Та нар анхнаасаа А.Гансүх сайдын дургүйг яах гэж хүргэсэн юм. Одоо асуудлыг чинь шийдэж өгч чадахгүй" хэмээн хэлсэн байна.
Тиймээс үйлчилгээ эрхлэх цагийг 50:50 хувь хувиарлаж өгтөл тэмцэнэ гэдгээ тэд мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээрөөрсдийнх нь эсрэг элдэв сөрөг мэдээлэл цацахгүй байхыг "Арвин шар зам" компаниас ЗТЯ-нд анхаарууллаа.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)