
Хоёрдугаар сарын сарын 10-ны өдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 17105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 916.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 14815 иргэнд 845.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.