Тайванийн тамирчид Сочигийн олимпийн нээлтэд урт цэнхэр өнгийн өмсгөлөөр гангарсан нь өвлийн спортын наадамтай ямар ч холбоогүй байсан хэмээн шүүмжилж байна. Японы загварын компанийн урласан Тайванийн тамирчдын хувцсанд олны анхаарал татах ямар ч зүйл байхгүй гэнэ. Харин Тайваньчууд цэнхэр өнгө улс орноо төлөөлж чадна гэж үзсэн бололтой. Тус улсаас Сочигийн олимпод гурван тамирчин өрсөлдөж байна.
