Энэхүү мэдээлэл аймшгийн кино шиг сонсогдож байгаа хэдий ч үнэхээр ийм явдал болсон гэнэ. Миссисипигийн их сургуулийн оюутны хотхон дотроос 1000 гаруй хүний оршуулгыг олсон байна. Тэдгээр цогцоснууд нь хуучин цагийн Миссисипи мужийн галзуугийн эмнэлгийн өвчтөнүүдийнх эсвэл боолууд, иргэний дайны золиос болсон хүмүүсийнх гэсэн олон янзын таамаглал байгаа ажээ. Одоо эдгээр булшнуудыг нүүлгэн шилжүүлэх ажил тулгамдсан асуудал болж байна. Ойролцоогоор нэг булшийг зайлуулахад 3000 доллар гэж үзээд 3 сая долларын өртөгтэй гэсэн тооцооллыг гаргажээ. Булшнуудыг зайлуулсаны дараа оюутны хотхоныг өргөтгөж, эрүүл мэндийн төв болон бусад барилгыг барих юм байна. 1855 онд нээгдсэн Миссипи мужийн эрүүл мэндийн төв 1935 он хүртэл үйл ажиллагааг явуулж байгаад хаагдсан юм.



