
Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нельсон Мандела 4,1 сая долларын хөрөнгийг үр хүүхдүүддээ өвлүүлсэний дараа анхны эхнэр Эвелин Масегаас төрсөн хоёр охин нь шүүхэд зарга мэдүүлжээ. Учир нь тэд Мандела анхны эхнэрээсээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй тул хууль ёсны дагуу өмч хөрөнгийг нь авах ёстой гэж үзэж байна. Гэхдээ тэд мөнгө биш эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийг авахаар тэмцэж байгаа гэнэ. Харин шүүхээс Манделагийн хүүхдүүдийн хөрөнгийг хуваарилаж өгөөгүй байгаа ажээ. Апартейд дэглэмийн эсрэг тэмцэгч Мандела өнгөрсөн оны 12-р сард нас барахынхаа өмнө одоогийн эхнэр Граса Машел болон гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгөө гэрээслэсэн юм.