
АНУ-ын Юта мужийн шүүх 1991 онд болсон нэгэн хачирхалтай хэргийн учрыг олохоор ажиллаж байна. Өдгөө 21 настай охиноо өөрийнх нь хүүхэд биш болохыг мэдсэн эцэг үр шилжүүлэн суулгах эмнэлгийг шүүхэд өгчээ. 21 жилийн өмнө үр шилжүүлэн суулгахдаа эмч нар нь алдаа гаргаж, нөхрийнх нь үрийг сольчихсон байх гэж эхнэр нь үзэж байна. Харамсалтай нь, эмчилгээ хийсэн эмч 1991 онд таалал төгссөн, дээрээс нь 2000 оноос өмнөх архивын материалыг устгачихсан учраас хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хүндрэлтэй болжээ.
Сэтгэгдэл (1)