Ангараг гариг дээр хэдэн тэрбум жилийн өмнө ус урсаж байсан гэж эрдэмтэд баталдаг. Тэгвэл улаан нүдэн гариг дээр одоо цагт тэр дундаа дулааны улиралд ус урсаж байдаг гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж байна. Жеоржиагийн технологийн институтын судлаачид хурууны хэлбэртэй хар толбо бүдгэрч, заримдаа тодорч байдгийг илрүүлжээ. Энэ нь ус байж болзошгүйг нотолж байна хэмээн газарзүйн судалгааны сэтгүүлд нийтэлсэн байна. 2011 онд анх Ангараг гариг дээр усны эх үүсвэр байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байсан ч нотолж чадаагүй юм. Харин судлаачид хэдэн сарын турш үргэлжилсэн судалгааны үр дүнд хурууны хэлбэртэй жижиг газар давсархаг усны ул мөр үлдсэн гэж баталжээ. Төмөр, сульфат зэрэг химийн элементүүд илэрсэн учраас дулааны улиралд ус урсах боломжтой гэж үзэв.

