
Сочигийн олимпийн таван цагирагны гэрэлтүүлгийн ажлыг хариуцаж байсан техникч Борис Абдеев амиа алджээ. Борисын цогцсыг зочид буудлын өрөөнөөс олсон бөгөөд олон удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Түүнийг шөнийн 3 цагийн орчимд амь тэмцэн орилож байсныг зочид буудлын ажилтнууд гэрчилж байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг хараахан илрүүлж амжаагүй байгаа ажээ. Олимпийн нээлтийн үеэр таван цагирагны нэг нь техникийн саатлаас болж асаагүй нь ОХУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм. Гэтэл зохион байгуулагч ажилтан амиа алдсан нь олон асуулт дагуулж байна.
Сэтгэгдэл (5)