
Хятадын Дунгуань мужид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 12 газрыг хааж, 67 хүнийг баривчилжээ. Энэ мужид хууль бус биеэ үнэлэлт газар авсан тул “секс жуучлалын төв” гэж нэрлэгдэх болсон юм. Дээрх мэдээллийг Хятадын төв хэвлэлээр цацсаны дараа саун, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын 6000 гаруй ажилтныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хятадад 6 сая биеэ үнэлэгч байдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа барууныхны үйлчлүүлдэг зочид буудлуудад зохион байгуулалттай биеэ үнэлэлт газар авч байгаа ажээ. Тус улсад биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хүмүүст хатуу шийтгэл оноодог.