Израйлийн судлаачид 300 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн мах болгож иддэг түүдэг галны ул мөрийг илрүүлсэн нь хамгийн эртний дурсгалд хамаарч байна. Израйлийн төв хэсэгт орших “Qesem” агуйгаас уг дурсгалыг олсон юм. Энэ агуйд 400 мянган жилийн тэртээгээс хүмүүс амьдарч байсан хэдий ч ихэнхи эд өлгийн зүйл нь устаж алга болсон ажээ. Гэтэл түүдэг галны үнс нурам болоод шатаасан яс олдсон нь балар эртний хүмүүс чанартай мах хэрэглэж байсныг гэрчиллээ хэмээн архелогийн олдворыг нээсэн судлаачид онцолжээ. Энэхүү судалгаа нь түүдэг галаас гадна шатаасан яснуудыг олсоноороо онцлог гэнэ. Үүнээс өмнө 200 мянган жилийн тэртээгээс хүмүүс орон гэртэй болж, хүнсээ чанадаг болсон гэж үзэж байжээ.





