
Ираны яруу найрагч, хүний эрхийн төлөө зүтгэлтэн Хашем Сабани бурханы эсрэг тэрсэлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр цаазлуулжээ. Тэрээр бурханы эсрэг үг хэлсэнийхээ төлөө Араб үндэстний Кузестан мужид 2001 оноос хойш хоригдож байсан юм. Араб, Персийн яруу найргийн шилдэг уран бүтээлч Хашем Ираны төв хэвлэлээр терроризм болоод эцгийн эрхт ёсыг шүүмжилж байв. Иранд энэ сар гарсанаас хойш нийт 40 хүн цаазлуулсаныг Эмнести интернэйшл байгууллага мэдээлжээ. Тэдний дийлэнх нь хар тамхины хэрэгт холбогдсон байна.
Сэтгэгдэл (1)