
Зимбабве улсын нийслэл Харари хотоос 170 километрийн цаана орших Чеченека тосгоны иргэн Мозес Жемва эхнэрээ алджээ. Түүний эхнэр 31 насандаа хүүхэд төрүүлэх гэж байгаад эндсэн юм. “Надад мөнгө байгаагүй учраас эхнэрээ эмнэлэгт хүргэж чадаагүй. Тиймээс тосгоны уламжлалт аргаар төрүүлэх гэж байгаад эхнэрээ алдчихлаа” хэмээн Мозес ярьж байна. Ийм зүйл тосгонд үргэлж тохиолддог ажээ. Зимбабве улсад жил бүр 3000 залуу эмэгтэй хүүхэд төрүүлэх гэж байгаад энддэг гэсэн судалгаа бий. Мөн 100 мянган амьд төрөлт тутамд 960 нярай энддэг дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм. Амьжиргааны түвшин доогуур эмэгтэйчүүд илүү эндэж байгааг НҮБ-аас сануулж байна. 2009 онд Зимбабве улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан юм. Гэхдээ тус улсын засаг захиргаа 2015 он гэхэд эндэгдлийг 75 хувиар бууруулуулах зорилт тавиад байна.