
Тус тэмцээн нь Уулын цана, Олс таталт, Цасны сумо гэсэн 3 төрлөөр "Skу resort “цанын баазад болсон бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын газруудын 400 гаруй прокурор ажилтнууд идэвхитэй оролцож авхаалж самбаагаа сорин аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний төрөл тус бүрээр байр эзлүүлж амжилт гаргасан баг, тамирчдыг Монголын Прокуроруудын холбооны шагналаар шагнаж урамшуулсан юм.
Цасны баярын арга хэмжээнд оролцсон прокурор, ажилтнуудын энэ өдрийн арга хэмжээнд ихэд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд үргэлж суудлын ажилтай, завгүй байдаг тэдний хувьд нэг өдрийг ийнхүү эрүүл цэвэр агаарт өнгөрүүлсэн нь цаг үеээ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)