Ройтерс агентлаг Сочигийн олимпийн наадамд хамгийн шилдэг хувцасласан багийг шалгаруулсан байна. Жагсаалтын нэгдүгээрт Франц, хоёрдугаар байранд Эстони шалгарсан бол гуравдугаарт манай улсыг нэрлэсэн нь сонирхолтой. Гэвч энэхүү “шагнал” нь талархал гэхээсээ илүүтэй шүүмжлэл бололтой. Монголын хувцас олимпийн тамирчдынх гэхээсээ илүүтэй сурагчдын дүрэмт хувцас шиг харагдсан нь загварлаг харагдаж байна гэж ёжлосон юм. Харамсалтай нь, Ройтерс агентлагийн сонгон авсан хувцасны зураг олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан өмнөх загвар нь байлаа. Ройтерс агентлаг мэдээллийн алдаа гаргав уу? эсвэл үнэхээр Монголын хувцас таалагдав уу?

Сэтгэгдэл (4)