
Оросын эрх баригчид 25 мянган сайн дурын ажилтныг Сочигийн олимпод зориулан сургажээ. Тэдгээр сайн дурын ажилтнууд бүгд залуу, англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд олимпийн наадмын уур амьсгалыг таатай болгоход нөлөөлөх юм. Сайн дурын ажилтнуудын англи хэлний чадварыг тусгай багш нар шалгасан гэнэ. Тэд зочдын өөдөөс инээмсэглэж, зам заах зэрэг туслах ажил гүйцэтгэх юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ удаагийн олимпод онцгой анхаарал хандуулж, түүхэнд байгаагүй их зардал гаргаад байгаа билээ.