Японд цаг агаар хүйтэрч, 25 см зузаан цас оржээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн зузаан цас юм. Эрс хүйтэрсэний улмаас таван хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байгаа юм. Үүнээс гадна 48 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болж, галт тэрэг, метроны буудлуудыг хаажээ. Японы зүүн болон зүүн хойд мужуудад хүйтрэх болно гэж цаг уурчид анхаарууллаа.



