
Энэхүү төсөл нь ирэх 10-р сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм. Үүний хүрээнд энэ онд ойролцоогоор 10000 залууг хамруулан байнгын болон түр ажлын байраар хангах зорилтыг тавиад байна. Жишээлбэл, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй болон бусад салбарт залуучуудыг ажлын байрт зуучилах юм. Уг төсөл хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд хөдөө орон нутаг дах хэрэгжилтийг аймгийн залуучуудын холбоо, хөдөлмөрийн хэлтэс хариуцах юм.
Өнөөдрийн байдлаар ажилд орох хүсэлттэй байгаа залуучуудыг бүртгэж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 15-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Залуучуудыг ажлын байрт зуучилж, ажиллах боловсон хүчнээ дотроосоо бэлдэх нь улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулна хэмээн аймгийн залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Мөнхболд хэллээ.
Өнгөрсөн онд “Ажлын гараа, сумын залуус” хөтөлбөр хэрэгжиж байсан ч ганцхан сарын хугацаатай үргэлжилжээ. Харин энэ жил арван сар үргэлжлэх тул илүү олон хүнийг ажлын байранд зуучлах бүрэн боломжтой юм байна. Ажилд орсон залуучуудад Хөдөлмөрийн яамнаас урамшуулал болгон сард 200000 төгрөг олгоно. Үүнээс гадна ажил олгогчид нь хөдөлмөрийн хөлсийг нь харилцан тохиролцсоны үндсэн дээр олгох юм байна. дахин дуулгахад бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тул ажил эрхлэх хүсэлттэй залуус яаралтай бүртгүүлэх хэрэгтэй. Мөн та myjob.mn сайтаас ажлын байр болон уг хөтөлбөрийн талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой юм.
24tsag.mn