
Хүн бүр л даардаг. Харин зарим нь харшилдаг.
Хүмүүс орчныхоо температурт дасан зохицож амьдардаг. Хүний бие организм үүнийг зохицуулж байх ёстой. Гэтэл зарим хүний хувьд эрүүл мэндийн байдлаас хамаарч энэ зохицуулалт алдагдаж, бие нь хэт эмзэг, мэдрэмтгий болсон байдаг аж. Үүнээс болж биед нь халуун, хүйтний харшил илэрч, тууралт гардаг. Хүйтэнд гадаа гарах, хүйтэн усанд орох, бороонд цохиулах үед хүйтний харшилтай хүний биед зовиур илэрдэг.
Эмч нар юу зөвлөв?
Тэгвэл хүйтний харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн харшлын үед ямар арга хэмжээ авах талаар эмч нар ийн өгүүлж байна.
Хүйтэн ус, агаар зэрэг бүх төрлийн хүйтэн зүйлд хүрэх болон гэнэт даарч байгаад халуун орчинд ороход биенээс нь гистамин гэдэг бодис ялгарч, урвал өгснөөс гүвдрүү туурдаг. Мөн гэнэт хүйтэн агаарт гүйвэл бачууран ханиалгадаг. Түүнчлэн хүйтний харшилтай хүн цэв хүйтэн усанд орвол хоолой нь боогдож, амьсгал нь бачууран, биеэр нь юм туурах шинж тэмдэг илрэх нь бий. Ийм харшлыг оношлохдоо гарын шууны нимгэн арьсан дээр мөс тавьж, 1-3 минут байлгах сорил тавьдаг. Мөс тавьсан хэсэгт хавдсан байвал хүйтний харшилтай байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихссэнтэй холбоотойгоор амьсгалын замын эрхтэн өвчлөх нь ихэсдэг. Үүнээс харшлаас ялгаж салгахын тулд эмчид заавал хандах хэрэгтэй юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)