
Манай улс мах, улаан буудай, төмс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр аргаар үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой юм. Одоогийн байдлаар хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортоор авч байна. Цаашдаа гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг албаныхан онцолдог. Энэ ажлын хүрээнд Голландын Засгийн газартай хамтран өвлийн хүлэмжийг ирэх онд байгуулахаар болжээ. Хүлэмж байгуулагдсанаар 30 гаруй нарийн ногоог дотооддоо тарих юм байна.
Сэтгэгдэл (1)