
“Саус Гоби Сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг Монголоос гарахыг хориглосон билээ. АТГ-аас чухам ямар үндэслэлээр түүнийг Монголоос гарахыг хориглосон тухай мэдээллийг албан ёсоор өгөөгүй ч, Саус Гоби Сэндсийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдох магадлал өндөр гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Хятадын хэвлэлд дурдсанаар түүний нутаг буцах хүсэлтийг Монголын хууль сахиулагчид хүлээж аваагүй гэнэ. Мөн Монгол Улсын ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягтай холбоотой авилгалын хэргийн гэрч гэдгийг дурдсан байна. Жастин Каплаг 2013 онд саатуулж, эх орондоо үлдээхээр шийдсэн гэжээ. Жастин Капла нь Мичиганы Технологийн их сургуульд металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай аж