
Конго улсын Киншаса дахь өргөн чөлөөнд робот цагдаа ажиллаж байна. Роботын гарт орчин үеийн технологиор хийсэн гэрлэн дохио суулгасан бөгөөд түүгээрээ замын хөдөлгөөнийг удирдах болно. Хэрэв жолооч нар замын цагдаатай хүндэтгэлтэй харьцахгүй бол төр засгаас торгууль ногдуулах болжээ. Конго улс нь Африк тивийн хамгийн ядуу орнуудын нэг боловч зам, тээврийн салбартаа онцгой анхаардаг аж. Тиймээс дотоодынхоо инженерүүдийн зохион бүтээсэн роботыг дэмжиж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Конгод саяхан замын цагдаа шаардлагатай тохиолдолд баривчлагаа явуулж болно гэсэн хууль баталсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин робот цагдаа нар баривчилгаа явуулахгүй, зөвхөн дүрмээ баримталж зорчихыг сануулах юм. Энэхүү технологийн шилдэг бүтээгдэхүүн зам тээврийн ослыг бууруулж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.




Сэтгэгдэл (3)