
Хилээр нэвтрэх явцад зарим өөрчлөлтийг хийхээр болсон талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол иргэдийг энэ ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтэрдэг болгох ажээ. Урьд нь хилээр шалгуулан гарахад хоёр минут болдог байсан бол одоо 15 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой талаар албаныхан онцолсон. Хурууны хээ ашигласнаар хяналт, шалгалтыг хурдан хугацаанд хийх юм. Ийнхүү монгол иргэд хурууны хээгээр хил нэвтэрдэг болсноор хил дээрх оочер дугаар багасах юм байна.
Сэтгэгдэл (2)