Олимпийн наадмын гол бэлэг тэмдэг бол таван тивийг төлөөлүүлсэн таван цагираг юм. Гэтэл Сочигийн олимпийн нээлтийн ёслолын үеэр тав дахь цагирагийн гэрэл техникийн саатлаас болж ассангүй. Үүнийг барууны хэвлэлүүд байж боломгүй алдаа хэмээн шүүмжилж, Оросын талаар элдэв таагүй мэдээлэл цацаж эхэллээ. Таван цагирагийн хар өнгө Африк тивийг, Цэнхэр өнгө Европ тивийг, Шар өнгө Ази тивийг, Ногоон өнгө Австрали тивийг, Улаан өнгө Америк тивийг тус тус бэлгэддэг аж.



