
Сирийн эртний түүхт Хомс хотыг босогчдын тал бүсэлсэний улмаас 3000-4000 хүн хоол хүнс, эмнэлгийн тусламжаас таслагдан тарчлан зовж байгаа билээ. Тиймээс Сирийн Засгийн газар, НҮБ хоорондын гэрээний дагуу Хомс хотын хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд зэрэг 83 хүнийг бүслэлтийн хэсгээс гаргасан байна. Эдгээр хүмүүсийг яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, хоргодох байранд аваачихаар болжээ. Хомс хотыг босогчдын тал бүслээд 20 сар болсоны улмаас энгийн иргэд өвс ногоогоор амь зууж байсныг хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн билээ. Тиймээс бүслэлтэнд орсон эмэгтэйчүүд, хүүхэд, өвчтэй хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхлээд байна.